16
Oct

КОМПАНИЙ ТУХАЙ

“Оргил Деко” ХХК

“Оргил Деко” ХХК Оффисын тусгаарлах хананы угсралт, хаяг рекламны материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа мөн хуванцар, метал вакум цонх, хаалга, хаалтны үйлдвэрлэл гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх 2011 оны 06 сард байгуулагдсан.

Өнгөрсөн хугацаанд бид ХААН банк, Төрийн банкны салбар нэгжүүд, “MCS”, “Жигүүр гранд”, “Мобиком”, “Оюуны ундраа”, “Бридж”, “Бодь” групп, “Дүнжингарав”, “BSB service”, “Номин констракшн”, “Саммит”, “Peace tower”, “Хаан гэр” зэрэг компаниудын том жижиг 400 гаруй захиалгат ажлыг үйлчлүүлэгчийн хүссэн зураг, төлөвлөлтийн дагуу хамгийн боломжит богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн ба 2015 онд бид үнийг тогтвортой түвшинд барихын зэрэгцээ захиалагчдын сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд байлгахыг зорьж ажиллах болно.
Та өөрийн худалдаж авсан эсвэл түрээслэж буй оффис, үйлчилгээний газартаа орчин үеийн шийдлээр өрөө тасалгаа гаргах, тусгаарлах хана хийлгэх, мөн стандарт угсралттай чанарын баталгааг 100% байлгах хуванцар болон метал вакум цонх, хаалга, хаалт хийлгэх сонирхолтой бол бидэнд ( manager@orgildeco.mn, 77158888, 7715444 гэсэн дугааруудад хандахад хангалттай бөгөөд манай захиалгын менежер болон дизайнер газар дээр нь очиж хэмжээ авч, зураг төсвийг түргэн шуурхай бэлтгэн таньд танилцуулах болно.
Бидний угсарч буй тусгаарлах ханын шийдэл нь энгийн дан шил, вакуум хана хаалтаас өнгө үзэмжийн хувьд илт давуутайн зэрэгцээ хэмжээ, загварыг захиалагчын сонирхол,  нөхцөл байдалд /нүүх, шилжих тохиолдолд/ тохируулан өөрчилж дахин угсрах боломжтойгоороо давуутайг та мэдрэх болно.

БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХДАА ҮРГЭЛЖ БЭЛЭН БАЙХ БОЛНО