ХУВАНЦАР ЦОНХ, ХААЛГА, ХААЛТ

Манай вакум цонхны үйлдвэр нь олон улсын чанарын стандартын шаардлага хангасан ISO9001 (SHIDE) фирмийн бүтээгдэхүүн мөн LG фирмийн бүтээгдэхүүнээр цонхоо хийдэг. Вакум цонх нь өнгө үзэмж сайн, дулаан бага алддаг, эдийн засгийн хувьд хэмнэллтэй технологи юм………………                  ДЭЛГЭРЭНГҮЙ

23232

партишн систем

Манай компани нь 2011 оноос хойш партишн хананы чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй, амжилттай явуулж байгаа туршлагатай хамт олон юм. Партишн хана нь зай талбай бага эзэлдэг учир оффисын байрыг эмх цэгцтэй, зохион байгууллалттай болгож, өнгө үзэмжтэй харагдуулж, эдэлгээний явцад өнгөө алдах, ДЭЛГЭРЭНГҮЙ

121212

деко хуулга

Ухаалаг технологийн шинэ шийдэл болох Деко хуулга нь матви хуулга хөшиг хоёрын нэгдэл бөгөөд 0.4мм зузаантай. Цахилгаан зарцуулалт бага 60 вольт, дуу чимээ тусгаарлана, нарны хэт ягаан туяанаас хамгаална, гэрэлтүүлэг болон эрчим хүчний хэрэглээг хянана зэрэг олон давуу талуудтай ухаалаг технологи юм. өнгө цагаан ДЭЛГЭРЭНГҮЙ

56565

Материалын худалдаа

Манай компани нь оффисийн тусгаарлах хана, хаалга, модон хаалганы үндсэн материалын худалдаа хийж эхлээд байна. Бараа материалын нөөц их харилцагч та бүхэн өөрсдийн хүссэн хэмжээгээр манайхаас худалдан авах боломжтой. Хамтран ажиллахдаа бид бүхэн үргэлж бэлэн байх болно. ДЭЛГЭРЭНГҮЙ

8989
  • Эрхэм зорилго
  • Чанар, стандартууд
  • Зөвлөгөө, мэдээлэл
  • Яагаад биднийг гэж?

Эрхэм зорилго
Эх орныхоо хөгжил, их бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий баг, чанартай материалаар олон улсын стандартад нийцсэн чанартай гүйцэтгэл хийж харилцагчдынхаа сэтгэлд бүрэн нийцсэн ажил үйлчилгээг үзүүлж энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай компани болох.
Зорилтууд

  • Компанийхаа үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт эрчимжүүлэн хөгжүүлж партишн хана болон вакум цонхны борлуулалтыг өсгөн, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрч зах зээлд тэргүүлэгч болно.
  • Байгууллагын соёлыг нэвтрүүлж, ажилтан ажиллагсадаа бүтээлч орчин, хөгжих боломжоор хангана.
  • Үйлчилгээний үлгэр жишээ соёлыг нэвтрүүлж, үйлчлүүлэгч хэрэглэгчиддээ үргэлж шинэ бүтээгдэхүүн шилдэг үйлчилгээг хүргэх
  • Үйлчилгээний менежментийг боловсронгуй болгох, нэр төрлийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандарт, дотоод хяналт шалгалтыг төгөлдөржүүлэн, үйлчилгээний чанар үр дүнг дээшлүүлнэ.
  • Үйлчилгээнд нэн шаардлагатай техник, технологийн шинэчлэл хийх
  • Ажилтан бүрийг чадавхижуулах тасралтгүй сургалт болон мэргэжлийн давтан сургалт зохион байгуулах.

Уриа

  • Чанартай хийц
  • Стандарт угсралтыг бид мэдрүүлнэ

Вакум цонхны стандарт
Нийтийн орон сууцны болон барилгын цонхонд хэрэглэж буй үндсэн болон туслах материал MNS болон ISO олон улсын чанар стандартын шаардлага хангасан байна. /MNS5802:2007, MNS5874:2008, MNS:2011, MNS6266:2011/
Хэлбэржүүлсэн цувимал эдэлхүүн буюу хуванцар бэлдэц нь ISO олон улсын болон үйлдвэрлэгч улсын чанарын шаардлага хангасан ус, чийг, салхины элэгдэлийг даах чадвартай, галд тэсвэртэй, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан физик, химийн шинж чанараа алдаагүй байх ёстой. Түүнчлэн гарал үүслийн гэрчилгээ, чанарын сертификат, үйлдвэрийн албан ёсны хаяг, шошготой байх бөгөөд 70мм-с дээш өргөнтэй, 5-с дээш тасалгаатай байна.
Барилгын цонхны ихэнх талбайг шилэн багц эзэлдэг тул чухал хийцэд тооцогдоно. Шилний зузаан 4мм мөн 5мм байх бөгөөд дулаан солилцолын хувьд энэ 2 хэмжээ нь бараг ялгаагүй боловч бат бөх, мөн даралт даахчадварын хувьд ялгаатай байна. Нэг хөндийтэй цонхны хувьд 16мм-ээс багагүй гуурстай байхёстой. Дулаан алдагдалыг бууруулахын тулд хөнгөн цагаан гуурсыг хуванцар гуурсаар солих, тусгай зориулалтын хальс наах, шинэ технологийн түрхлэг / low-E, Nano/ хэрэглэх эсвэл аргон хийгээр дүүргэх гэх мэт дэвшилтэт технологиоор дулаан дамжуулалтын кофицентийг Монгол улсын цаг уурын бүсчлэлд тохируулан шийдвэрлэх ёстой.

Вакум цонхыг хэрхэн арчлах вэ?
Цонхны гадаргууг цэвэрлэх:

  • Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар угаах.
  • Цонхны гадаргууг чийгтэй цэвэрлэгээ хийсний дараагаар зөөлөн алчуураар дахин гялалзуулан арчина. Ингэснээр улам өнгөлөг болж гадаргуу дээрх хар толбо, зураас алга болно.
  • Хуурай цэвэрлэгээнд шүүр, хуурай алчуур хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь вакуум цонх хаалганы гадаргуу нь гөлгөр байдаг тул бага зэргийн цахилгаанжилт үүсэж эргээд тоосжилт хурдан явагддаг байна.
  • Бага зэргийн тоосжилтыг тоос сорогчоор соруулж болно.
  • Зөөлөн алчуураар арчиж байх .
  • Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор /вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдэрхэд хүргэнэ.
  • Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол чангалж бэхэлнэ.
    Цонхны шил цэвэрлэх:
  • Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар тоосжилт, бохирдолтыг цэвэрлэнэ.
  • Гүн бохирдолтой, элдэв бодис наалдан хатсан тохиолдолд үзүүртэй, ширүүн зүйлээр цэвэрлэж болохгүй. Иймд үед зориулалтын татуургаар цэвэрлэнэ /сахлын татуурга байж болно/.
  • Угаасан шилийг элгэн алчуураар зүлгэж гялалзуулна.
    Цэвэрлэгээний үед хориглох зүйл:
  • Зэвний болон бусад толбыг арилгахын тулд хумсны лак арилгагч, хүчтэй цэвэрлэгээний уусгагч бодис, бензин болон өнгөлөгч бодис хэрэглэхгүй байх.
  • Чигжээс резин рүү үзүүртэй зүйлээр хатгаж болохгүй. Резин зүсэгдэж гэмтвээс цонхны битүүмжлэл буюу вакуум чанар алдагдана. Зөвхөн хурууны үзүүрээр юмуу мохоо зөөлөн эдээр чигжих хэрэгтэй.
  • Үзүүртэй зүйлээр цонхны гадаргуун дээрх толбо, наалдсан бусад зүйлсийг хусахгүй байх.
  • Хатуу ширүүн зүйлээр чанга дарж арчиж болохгүй.
    Ерөнхий анхаарах зүйл:
  • Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, тавцан дээр гарч зогсох, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх).
  • Онгорхой цонхоны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана.
  • Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
  • Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй.
  • Цонхны хавтасыг зөөлөн хааж байх.
  • Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.
  • Цонх хаалганыхаа гадна талыг цэвэр байлгах нь хотын өнгө үзэмжинд оруулах
    Иргэн Таны хувь нэмэр юмаа.

Яагаад биднийг гэж?

  • Ижил төрлийн зах зээлд өрсөлдөхүйц хямд ҮНЭ
  • Мэргэжлийн угсралтын багийн түргэн шуурхай ҮЙЛЧИЛГЭЭ
  • Баталгаат ХУГАЦАА
  • Борлуулалтын дараах байнгын засвар ҮЙЛЧИЛГЭЭ
бүтээгдэхүүнүүд

Хамтран ажиллагч байгууллагууд